Япон улсын Гадаад хэргийн сайд манай улсад энэ сарын 9-10-ны өдрүүдэд айлчилна

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсоор айлчлах талаар мэдээлэл хийж байна.  

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т Мотэги 2020 оны аравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Айлчлалын уеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харипцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцана. Мөн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно гэдэг мэдэг мэдээллийг ГХЯ-наас өглөө. Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол Улсад хийж буй тав дахь айлчлал юм байна. Өмнө нь Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Уно 1989 онд, Ё.Кавагүчи 2004 онд, К.Окада 2010 онд, Т.Коно 2019 онд тус тус Монгол Улсад айлчилж байжээ. Япон улсын Засгийн газар Монгол Улстай Стратегийн түншлэлээ бэхжүүлэх асуудалд өндөр ач холбогдол өгч байгаа. 

Ази, номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос “Япон улсын Гадаад хэргийн сайд он дараалж манай улсад айлчилж байгаа нь онцлог юм. Хоёрдугаарт, Мотэги сайд цар тахлаас хойш айлчлалаа цөөрүүлсэн байсан бол наймдугаар сараас гадаад бодлогоо идэвхжүүлж эхэлсэн. Энэ удаа Монгол Улсад хийж буй айчлал нь дангаар буюу зөвхөн манай улсад айлчлахаар байгаа. Энэ нь Япон улсын Засгийн газар Монгол Улстай Стратегийн түншлэлээ бэхжүүлэх асуудалд өндөр ач холбогдол өгч байгааг харуулж байна гэж бид харж байгаа" гэлээ. -Цар тахалтай холбогдуулан айлчлалын үеэрх эрсдэлийг хэрхэн тооцож байгаа вэ. Айлчлалын хүрээнд хийгдэх уулзалтад оролцсон хүмүүсийг тусгаарлах уу? -Гадаад улсаас хийж буй өндөр хэмжээний уулзалтын ариутгал, халдваргүйтгэлийг бүрэн хангах асуудалд яамны зүгээс өндөр ач холбогдол өгч байгаа. Энэ чиглэлээр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Япон улс цар тахлын халдварыг барьж байгаа. Нийт халдварын тоо 80 мянга орчим. Өдрийн халдвар 300-гаас хэтрэхгүй байгаа гэсэн мэдээлэл байна Айлчлалын дараа УОК-оос тавьж буй шаардлагын дагуу тусгаарлах арга хэмжээ хийгдэнэ.


Золбаяр Жаргалсайхан
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ