САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗАХИРЛУУДТАЙ УУЛЗЛАА
Сангийн сайд Б.Жавхлан Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол, БНХАУ, Франц, Швед, Турк, Австрали, БНСУ, Испани зэрэг улсуудыг хариуцсан захирлуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Монгол Улсад баримтлах түншлэлийн 5 жилийн стратеги, цаашид хөрөнгө оруулж болохуйц салбарууд болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
Монгол Улсын Засгийн газар Европын сэргээн босголт хөгжлийн банк хооронд байгуулсан санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар-Дарханы зам, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг барих төсөл, Чойр-Сайншандын 230км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл, Улаанбаатар хотын дулааны сүлжээ төсөл, Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал төсөл, Улаанбаатар хотод орлогод нийцсэн ногоон орон сууц төсөл зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр хамтарч ажиллаж байна.
Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Монгол Улсад нийт 2.2 тэрбум ам.долларыг нийт 118 төслийг хэрэгжүүлэхэд олгосон байна. Нийт 60 гаруй томоохон аж ахуйн нэгжтэй хамтарч ажилласан бөгөөд нийт санхүүжилтийн 82 хувийг хувийн хэвшилд олгожээ. Мөн бизнесийн зөвлөгөө үзүүлэх үйлчилгээнд нь 600 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдсан байна.