Э.Оюунболдын аварга цолыг хурааж түүнд унасан бөхчүүдэд Улсын цол олгох шийдвэр гарчээ

Өнгөрсөн жил наадамд түрүүлсэн, улсын аварга Э.Оюунболд, улсын начин цолоо баталсан Д.Цэрэнтогтох нараас допинг илэрсэн. Улмаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссоос тэдний барилдах эрхийг хоёр жилээр хасаж, цол, чимгийг нь хураах саналаа Ерөнхийлөгчид өргөн барьсан юм. Үүний сацуу Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарт унасан бөхчүүдэд цол, чимэг нөхөж олгохоор шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл Улсын дээд шүүхээс Э.Оюунболдын аварга цолыг хурааж түүнд унасан бөхчүүдэд Улсын цол чимэг олгох шийдвэрийг гаргажээ. Мөн түүний барилдах эрхийг хоёр жилээс хасах саналыг дээд шүүхээс гаргажээ. 

 

 


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ