“Төсөв-2023” хэлэлцүүлэгт Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны төсвийн төслийг танилцууллаа

Монгол Улсын анх удаа Улсын төсвийн төслөө иргэд олон нийтэд нээлттэй танилцуулж, төсөвт тусгах иргэдийн санал хүсэлтийг нээлттэй авч байна. Иргэдийн саналыг D-parliament цахим систем болон  утас, мэйл хаягаар 10 дугаар сарын 7-ноос 17-ны хооронд авч нэгтгэн өнөөдөр хэлэлцүүлж байна. Дээрх хугацаанд зөвхөн D-parliament цахим системээр 15.293 иргэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуультай танилцаж иргэдээс 798 санал иржээ. Иргэдээс ирүүлсэн санал бүрт хариу өгч холбогдох ажлын хэсэг, байнгын хороодод шилжүүлсэн байна.

Сангийн яам Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа:

Эдийн засгийг тогтворжуулах, макро тэнцвэрийг хангаж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж Уул уурхай, аж үйлдвэрийн салбарын томоохон төслүүдээ бүрэн дуусгаж, эрчим хүчний салбарт шинэ төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. Мөн Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, түгжрэлийн эсрэг арга хэмжээний суурь нөхцөлийг бүрдүүлэхээр тооцлоо. 2023 оны төсөв нь Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж энэ хүрээнд нэг их наяд төгрөгийг хэмнэх, шинэ хөрөнгө оруулалт хийхгүй байх, хөрөнгө оруулалт бизнесийн орчныг татварын бодлогоор дэмжих, эрүүл мэнд, боловсролын салбарын төсвийн шинэчлэлийг эрчимжүүлэх бодлого хэрэгжүүлэхээр Төсвийн төсөлд тусгалаа


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ