САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН ЖАЙКА-ГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ТАНАКА АКИХИКОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын  ерөнхийлөгч Танака Акихико болон Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон бөгөөд одоогийн байдлаар Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 5 төсөл,  буцалтгүй тусламжийн 3,  төслийн бус буцалтгүй тусламжийн 2,  техникийн туслалцааны 25 төсөл, өвсний үндэс, хүнсний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр хэрэгжиж байна.

Япон Улсын Засгийн газар 1991 оноос хөгжлийн тусламжийг Монгол улсад олгож эхэлсэн. 2022 оны хагас жилийн байдлаар 120.6 тэрбум иений буцалтгүй тусламж, 55.7 тэрбум иений техник туслалцаа, 182.4 тэрбум иений хөнгөлөлттэй зээл, нийт 358.4 гаруй тэрбум иений (3.3 тэрбум гаруй ам.доллар) зээл, тусламжийг үзүүлээд байна. Сангийн сайд Б.Жавхлан ЖАЙКА-тай хамтын ажиллагааны 30 жил, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа нээсний 25 жилийн ой тохиож байгаад баяр хүргэж хоёр орны хамтын ажиллагаа улам бэхжин, нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ