МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2010-2021 ОНЫ ТООН МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БОЛЛОО

Сангийн яам 2010-2021 онуудын Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого, зарлагын тоон мэдээллийг олон улсын стандарт шалгуурын дагуу боловсруулж олон нийт нээлттэй авч ашиглахад бэлэн болгож Ил тод цахим хуудсанд байршууллаа. Ингэснээр бодлого боловсруулагчид, судлаачдад баталгаат эх үүсвэрээс мэдээллээ цуглуулах, харьцуулсан болон бусад судалгаа шинжилгээнд ашиглах боломжийг бий болгож цаашлаад төсвийн мэдээллийн ил тод байдал сайжрахад чухал нөлөө үзүүлэх юм.

Энэхүү төсвийн өгөгдлийг  “Дэлхийн Банк”-ны “BOOST: Нээлттэй төсвийн портал” мэдээллийн сангийн хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан бөгөөд тус сангаар дамжуулан хэрэглэгчид дэлхийн улс орнуудын төсвийн орлого, зарлагын мэдээллийг нэг цэгээс цуглуулан ашиглах, өөр хооронд нь харьцуулах боломжтой болсноос гадна мэдээллийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

“BOOST” мэдээллийн сан дахь төсвийн зарлагын мэдээлэл нь дараах нийтлэг ангиллаар задарсан  байдаг. Үүнд:.

         - Батлагдсан төсвийн төлөвлөгөө, төсвийн тодотгол, бодит гүйцэтгэлийн түвшинд

         - Засгийн газрын түвшинд (улсын, орон нутгийн)

         - Засаг захиргааны нэгжийн түвшинд (Төсвийн Ерөнхийлөн захирагч, хэлтэс нэгжүүд, хэрэгжүүлэгч агентууд, их сургууль, эмнэлэг, ерөнхий боловсролын сургуулиуд гэх мэт)

         - Эдийн засгийн ангиллаар (цалин хөлс, бараа үйлчилгээ, капиталын зардал гэх мэт)

         - Функциональ ангиллаар (сектор, дэд сектор)

         - Хөтөлбөрийн зориулалтаар

         - Санхүүжилтийн эх үүсвэрээр (төсвийн орлого, дотоодын зээл, гадаадын зээл тусламжаар гэх мэт)

Төсвийн мэдээллийг iltod.mof.gov.mn цахим хуудасны Төсвийн мэдээллийн сан- Төсвийн дата татах хэсэгт excel форматаар байршуулсан ба ЭНД  дарж  2010-2021 оны төсвийн тоон мэдээллийн файлыг татаж авах боломжтой.


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ