САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН АХБ-НЫ ЗҮҮН АЗИЙН ГАЗРЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ТЭРЭЗА КО-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Сангийн сайд Б.Жавхлан Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал хатагтай Тэрэза Ко, АХБ-ны Зүүн Азийн газрын Ерөнхий захирлын ажлын албаны зөвлөх Садфар Парфез, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран болон бусад АХБ-ны төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар АХБ-ны эх үүсвэрээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр болон манай улсын эдийн засгийн төлөв байдлын талаар ярилцлаа. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2022-2023 онд Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд боловсрол, санхүү, гааль, байгаль орчин, авто зам, эрчим хүчний салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. АХБ-ны эх үүсвэрээр 2022, 2023 онуудад хэрэгжих төслүүд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлоготой уялдах бөгөөд Боомт, эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд зарцуулагдах юм.Уулзалтын төгсгөлд Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2022 оны эдийн засгийн төлөв байдал, ирэх оны төсвийн төсөөллийн талаар мэдээлэл өгч дэлхий нийтэд тулгарч буй эдийн засаг, санхүүгийн эрсдэлт нөхцөлийг даван туулах талаар Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцууллаа. 


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ