ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК 20 САЯ ДАХ ТОНН НҮҮРСЭЭ БОРЛУУЛЛАА
Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2023.09.27/ 20 сая дахь тонн нүүрсээ борлуулж, компанийн түүхэн амжилтыг шинэчлэн тогтоолоо. Компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш 13 жилийн хугацаанд хамгийн өндөр борлуулалтыг 2019 онд буюу ковидын өмнөх жилд хийж 15.5 сая тонн нүүрс борлуулж байсан. Тэгвэл өнөөдөр компанийн түүхэнд анх удаа 20 сая тонн нүүрс борлуулж түүхэн амжилтыг шинэчлэн тогтоолоо.
“Эрдэнэс Тавантолгой” ХК Онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2.4 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, улс болон орон нутгийн төсөвт 2.4 их наяд төгрөгийн татвар хураамж төлөөд байна.
Золбаяр Жаргалсайхан
Нийтлэгч
Сэтгэгдэл
Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ