ЦАГААН-ОВОО, СИЙРСТ БАГИЙН МАЛЧДЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХАД ТУСЛАВ
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутаг, хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс хойш сар гаруйн хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо, Сийрст, Билгэх багийн 40 гаруй малчин өрхийн хороо бууц засаж тохижуулах, малын сэг зэм зайлуулах, ариутгах ажлыг туслан гүйцэтгэгч компаниудын хамтаар гүйцэтгэж, өвөлжилтийн бэлтгэлээ хангахад нь туслав.
Энэхүү ажилд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн туслан гүйцэтгэгч компаниуд болох “Нормаунт”, “Карс”,”ТТОТ”, TTJVCO” “Спэйшл Майнинг” ХХК-иуд болон нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн үндсэн гүйцэтгэгч "Норинко Интернэйшнл Кооперэйшн" ХХК идэвхтэй оролцож, шатахуун, машин техник, ажиллах хүчнээр туслаж, малчдын талархлыг хүлээлээ.