Б.Энхбаяр: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамаарал бүхий “Юнайтед Белаз машинери” компанийн нүүрс ачилтын мэдээ зөрүүтэй гарсан
Нүүрсний" сонсголоор "бусад гэрээ" сэдвийн хүрээнд гэрчээр дуудсан хүмүүсийн мэдээллийг сонсож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Эхний сонсгол дээр ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэгдмэл ашиг сонирхолтой “Юнайтед Белаз машинери” ХХК компани дурдагдсан. Энэ компанийн нэр Хөгжлийн банкан дээр илэрсэн" гэдгийг хэллээ.
Үргэлжлүүлэн шинжээч дараах дүгнэлтийг уншиж танилцуулав.
Шинжээч "Пүүний мэдээг, борлуулалтын мэдээтэй харьцуулаад зөрүүг гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл юунаас болж зөрүү гарсныг борлуулалтын тайлан болон пүүний мэдээтэй тулгаж үзсэн.
Тулгаж үзэхэд 2015 оны наймдугаар сарын борлуулалтын тайланд орж ирсэн “Юнайтед Белаз машинери” ХХК-д 269 мянган тонн нүүрсийг EXW нөхцөлөөр борлуулсан гэж тэмдэглэсэн байгаа. Гэвч энэ мэдээ нь пүүний 2015 оны наймдугаар сарын ачилтын мэдээнд гарч ирээгүй. Үүнээс болоод зөрүү үүссэн байна" гэв.