Монгол улс хэрхэн цар тахалтай тэмцэж байгаа тухай баримтат кино дэлхий даяар цацагдлаа

Өнөөдрийн эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ДЭМБаас COVID-19-тэй тэмцэж байгаа Монгол Улсын хариу арга хэмжээний туршлагаар баримтат кино хийсэн тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлсэн.  ДЭМБ-ын бүтээсэн баримтат киног 15:00 цагаас дэлхий даяар цацагдлаа.

Тэрбээр “ДЭМБаас Монгол Улсын СOVID-19 халдвартай тэмцэж, хариу арга хэмжээ авч байгаа туршлагын талаар баримтат кино хийжээ. Тухайн кино өнөөдөр 15:00 цагаас дэлхий даяар цацагдана. Бидний өмнө, энэхүү амжилтаа алдахгүйн тулд маш их хичээж ажиллах өндөр хариуцлагатай байх хэрэгтэй. Үүний тулд хүн бүр амны хаалтаа тогтмол зүүж, гарын ариун цэврийг сайн сахих, олон нийтийн газраар явахгүй байх, зай барих зөвлөмжүүдээ дагаж мөрдөх нь чухал” хэмээсэн юм.

 


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ