“MINING WEEK&MINEPRO-2024” ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Эрдэс баялгийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох "Mining week & Minepro-2024" арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр хамтын ажиллагаа танхимд “Худалдан авах ажиллагааны стратегийг шинэ чиг хандлагад нийцүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу оролцож ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА: БОЛОМЖ, ЭРСДЭЛ, ХАНДЛАГА сэдвээр илтгэл тавьж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан авалт, борлуулалтын үйл ажиллагааг танилцууллаа.