Монголбанк 10 сарын байдлаар 19,2 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2020 оны 10 дугаар сард 2.1 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 19.2 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6.3 тн-р өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 19.2 тн үнэт металлын 17.5 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

2020 оны 10 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 102.1 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 114.6 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 1.6 тн үнэт металл худалдан авлаа.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 10 дугаар сард 174,145.46  төгрөг байлаа.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ