Сар бүр 148,000 иргэн хөнгөлөлттэй эмийн жор бичүүлдэг

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлттэй эмийн цахим жор бичилтийн талаарөнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар улсын хэмжээнд их эмчийн жор бичих статустай 11,000 эмч байдаг. Их эмч нарын тоо жил ирэх тусам хасагдаж эсвэл нэмэгдэж болно. Харин Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн тоогоор л нийт жор бичих эрхтэй эмчийг бүртгэх боломжтой юм байна..

Цахим программыг хэрэгжүүлэхэд хүндрэл учирсан гарсан. Хэдийгээр бэлтгэлээ өөрсдийн түвшинд хангасан ч бидэнд турших цаг хугацаа боломж байсангүй. Учир нь аравдугаар сарын хөнгөлөлттэйгөөр олгогддог эмүүд бүгд олгогдоод дууссан байсан гэж Эрүүл мэндийн даатгалын газрын мэргэжилтнүүд тайлбарлалаа. 2018 оноос хойш цахим жорын систем ажиллаж байна. Энэ хугацаанд сард дунджаар давхардаагүй тоогоор 148,000 иргэн цахим жор бичилтийн системээр үйлчлүүлдэг. Харин энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс хурууны хээгээр баталгаажуулахаар болж шинэчлэгдснийг хэлж байна. Мөн цахим жороор бүх эмийн сангууд хөнгөлөлттэй эм олгож эхлэх өөрчлөлттэй холбогдуулан эмийг заавал ерөнхий нэршлээр бичиж байх өөрчлөлт хийжээ. Өөрөөр хэлбэл жор бичигч худалдааны нэршлээр хэзээ ч эм бичихгүй гэсэн үг юм байна.

 


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ