Дорнод аймагт "Оюутны эрүүл мэндийг дэмжих" сарын аяныг эхлүүллээ

Оюутнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна. Дорнод аймагт “Оюутны эрүүл мэндийг дэмжих” сарын аяныг өнгөрсөн сарын нэгнээс ирэх сарын нэгний өдөр хүртэл өрнүүлж байгаа юм. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар “Эрүүл оюутан” төслийн хэрэгжилтийг үргэлжлүүлж, Дорнод Их сургууль, Политекникийн коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 1264 оюутанд мэргэжлийн эмч нарын баг үйлчилж, ерөнхий биеийн үзлэг, чих, хамар хоолой, нүд, бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ, амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж байна гэж ЭМГ-аас мэдээлэв.

Хоёр сарын турш үргэлжлэх энэхүү ажлыг ЭМГ, БОЭТ, ӨЭМТ-үүд, ДИС, ПТК, МСҮТ, “Оюунтан” баг хамтран зохион байгуулж байна.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ