"Сайра" нэрийн нөөшилсөн загаснаас шимэгч хорхой илэрчээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Замын-Үүд, Алтанбулаг боомтоор дамжин тээвэрлэгдэж ирсэн ачаа тээвэрт хийгдэж буй хяналт шалгалтын талаар өмэдээлэл хийлээ. Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу НМХГ-аас гуравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хяналт шалгалт хийхэд Алтанбулаг боомтоор ачааны 4533 автомашин, 4756 жолооч нэвтэрсэн бөгөөд үүнээс 3292 нь гадаад, 1464 нь монгол жолооч байжээ.

НМХГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Ж.АРИУНАА:Алтанбулаг боомтоор олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу хүнсний бүтээгдэхүүн болон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Гэхдээ зарим зөрчлүүд илэрч байна. Тухайлбал, Замын-Үүдийн боомтоор давхардсан тоогоор 386 аж ахуйн нэгж байгууллагын 895 нэр төрлийн хүнсний түүхий эд, бараа бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд хамруулахад дөрвөн байгууллагын "Сайра" нэрийн нөөшилсөн загаснаас загасны шимэгч хорхой илэрсэн. ОХУ-аас импортолсон нийт 266 кг алимаас шавьж, Голланд улсаас импортолсон гурван төрлийн цэцгийн булцуунд бөөс илэрсэн. Эдгээрт зохих журмын дагуу хариуцлага тооцсон.

ОХУ-д Covid-19 халдварын өвчлөл нэмэгдэж байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийг  Замын-Үүд, Алтанбулаг боомтод чангатгасан. Тухайн хяналтын бүсэд ачаа тээврийн жолооч болон сэлгэн ачилт хийхэд тухайн компаниудын ачигч нартай хамгийн түрүүнд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч харьцдаг. Эдгээр хүмүүс халдвар хамгааллын дэглэмийг маш нарийн мөрдөх шаардлагатай байтал хяналтын бүсэд дэглэм зөрчиж, нус цэрээ хаях, жолоочийн машины цонхоор тамхи авч өгөлцсөн 20 хүнийг тусгаарласан гэв. 

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ