МИАТ-ийн ажилчид COVID-19-ийн халдвар авжээ

МИАТ компанийн Берлин дэх төлөөлөгчийн газарт ажилладаг дөрвөн монгол ажилтан коронавирусний халдвар авчээ. Тэд өөрийн улсын иргэдээ нутаг буцаах ажлыг хариуцан, өндөр эрсдэлтэй нөхцөлд цаг наргүй ажиллаж буй хүмүүс юм. 

Герман улсын хувьд коронавирусний халдварын тохиолдол илт нэмэгдэж, нөхцөл байдал сайнгүй байгаа бөгөөд МИАТ компани хамгийн сүүлд тус улсаас иргэдээ татан авах хүрээнд аравдугаар сарын 23-нд Франкфурт-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдсэн байна.

Герман улсын хувьд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 15352 хүн халдварлаж, 131 хүн нас барсан ба нийт халдварын тоо 569,598 болж, нас баралт 10669 болсон байна. Тус улсад Коронавирусний хоёрдугаар давлагаа эхэллээ гэж эрх баригчид үзэж байгаа юм. 


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ