Томуугийн тохиолдол нэмэгдсээр байна

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 02-ны байдлаар амбулаторийн 87.707 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 3945 тохиолдлыг оношилсон байна. Энэ нь нийт үзлэгийн 4.5 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 0.3 хувь, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 0.5 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт юм.

Нийт томуу, томуу төст өвчинөөр өвчлөгсдийн:

  • 36.4 хувийг 0-1 нас,
  • 26.5 хувийг 2-4 нас,
  • 15.7 хувийг 5-9 нас,
  • 8.8 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байна.

Хүүхдийн түргэн тусламжийн 901-д дуудлага ирсний 40.0 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авсан байна. Энэ сарын 03-ны байдлаар нийслэлийн харьяа эмнэлгүүдэд 667 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа ба шинээр хэвтсэн өвчтөний 99 буюу 20.0 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд байгаагаас 91.9 хувь нь хүүхдүүд, хүнд өвчтэй хүмүүсийн 15 буюу 19.2 хувийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа юм.

Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэж хэвшүүлэх, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ