Онцгой байдлын алба хаагчдын цалинг нэмэхээр болжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тооцож байсныг 30 хувь болгож нэмэх шийвэрийг гаргалаа. 

Мөн алслагдсан аймаг, сумдын онцгой байдлын байгууллагад томилогдон ажиллах алба хаагчид албан тушаалын үндсэн цалингийн 50 хувиар тооцож таван жилийн хугацаанд улирал бүр нэмэгдэл олгож байх журмыг батлав.

Дашрамд дурдахад, Онцгой байдлын алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа 40-49 хувь хүртэл алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин, 50-69 хувь алдсан бол 60 дахин, 70-аас дээш бол 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэг удаагийн нөхөн олговор олгоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ