Хашаандаа ногоон орон сууц барьж буй иргэдэд зээл олгоно

Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд шинэ дэд төвүүдийг түшиглэн барьж буй 10 мянган айлын “Орлогод нийцсэн ногоон орон сууц”-ны бүтээн байгуулалтын ажлыг “Нийслэлийн орон сууцны корпораци” /НОСК/-иас эхлүүлсэн.

Тус төслийн хүрээнд өнөөдөр НОСК болон Монголын тогтвортой санхүүжилтийн холбоотой хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Ингэснээр Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг орлогод нийцсэн, ногоон орон сууцаар хангах төсөлд хамтран ажиллах, санхүүгийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, төслийн мэдээ, мэдээлэл болон хийгдсэн судалгаа тайлан, тавигдах шаардлага, стандарт, тэдгээртэй холбогдох материалыг харилцан солилцох зэргээр хамтран ажиллах юм. Өнөөдрийн санамж бичгийн хүрээнд хашаандаа ногоон орон сууц барих гэж байгаа иргэдэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгоход дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм”  гэж албаны эх сурвалжууд тайлбарлалаа.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ