Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн багш, ажилтнууд өлсгөлөн зарлана

09:00 цагт 

УИХ-ын чуулган хуралдана.

 

ШУТИС-ийн хичээлийн VIII байранд

09:00 цагт Нэн түрүүнд ХАБ (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал  “COVID-19 ба ХЭМАБ” уриан дор болно.

МИАТ-д

09:30 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх МИАТ ТӨХК-иас эхлэн зам тээврийн салбарын ажилтай танилцана.

Новотел зочид буудалд

09:30 цагт "Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх" төслийн хаалтын ёслол болно. 

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10:00 цагт НОБГ, НМХГ, НЭМГ, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

10:30 цагт Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “CAREER EXPO-2020” ажлын байрны өдөрлөгийн талаар мэдээлэл хийнэ. 

Соёлын яаманд

10:00 цагт Соёлын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан болно.

Төрийн ордны баруун хаалганы дэргэд

11:00 цагт харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн багш, ажилтнууд өлсгөлөн зарлана.

Шангриллагийн Парис /Бээжин зааланд 

11.00 цагт Хандгай дүрээр “Өвгөн хуурч” бүрэн хэмжээний motion movie хийх гэж байгаа талаар хэвлэлийн хурал хийнэ. 

Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуульд

Төрийн ордон 

12:00 цагт Хүүхэлдэйн театрын нээлт болж, тус сургуулийн нэгдүгээр ангийнханд анхны тоглолтоо толилуулна. 

МҮЭСТО-ны гадна талбайд 

14:00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын 100 жилийн ойн дурсгалын хөшөөний нээлт болно. 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдоос шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөрт 10 мянган төгрөг хураадаг байсан зохицуулалтыг халсан талаар “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-өөс мэдээлнэ.

11:30 цагт Баянгол дүүргийн ИТХ-аас Э.Магнайбаяр, Амартүвшин нарыг эгүүлэн таттал хурлыг завсарлуулах талаар Баянгол дүүргийн  ИТХ-ын төлөөлөгчид мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

12:00 цагт Ажилчдын нэгдсэн төв ТББ-аас төр гадаадаас ажиллах хүч оруулж ирж байгааг эсэргүүцэж буйгаа мэдээлэл хийнэ. 

12:30 цагт Олон улсын сэтгүүлч, академич, СТА Л.Энхтүвшин өөрийн бие даасан тоглолтынхоо талаар мэдээлэл хийнэ. 


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ