ГАЛЫН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Онцгой байдлын ерөнхий газраас НОБГ, СХД-ийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээ Сонгинохайрхан дүүрэгт үргэлжилж байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд ОБЕГ, НОБГ, төвийн зургаан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах анги-105-ын 700 гаруй алба хаагч  тус дүүргийн гэр хороолол бүхий 35 хорооны 72240 мянган иргэнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явуулж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.

Хяналт шалгалтаар айл өрхүүд цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдал алдагдсан, олон залгуур гэмтэлтэй, яндангийн залгаа буруу, үнс нурмаа ил задгай асгадаг, пийшин зуухны амны доор металл хуудас байршуулаагүй, угаар мэдрэгч ажиллагаагүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрч байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ