Уулын Карабахын дайн бөхчүүдийг хагаралдууллаа

Өнгөрсөн сарын сүүлээр Уулын Карабахт Армян, Азербайжан улсуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарч, зургаа дахь хоногтоо үргэлжилж байна. Энгийн иргэдийг оролцуулаад амиа алдагчдын тоо хэдэн зууд хүржээ. Хэн хэн нь мөргөлдөөн эхэлсэнд нэгнийгээ буруутгаж, өөрсдийгөө зөвтгөсөөр.

Энэ дайн бөхчүүдийн дунд ч хагарал үүсгэсэн юм.

Чөлөөт бөхийн Европын аварга, залуучуудын дэлхийн аваргын тэмцээний хүрэл медальт армян бөх Арсен Арутюнян Facebook хуудсандаа “Үнэн зөв биднийх тул ялалт манай талд байна гэдэгт итгэж байна. Бурхан биднийг өршөөг. Аав минь 1991 онд Армяны армийн эгнээнд тулалдаж явсан десантын цэрэг. Хүнд шархдаж байсан ахмад дайчин. Бид хоёр хэзээ ч фронтын тэргүүн эгнээнд очиж, тулалдахад бэлэн” гэж бичсэн төдийгүй сайн дураар Уулын Карабахт очиж, тулалдахаар шийдсэн байна.

Харин Азербайжаны алдарт бөх, олимпын аварга Шариф Широфов огт өөр бодолтой байгаа юм.

Шариф “Гучин жилийн өмнө Армян улс манай газар нутгийг эзэлсэн. Энэ түрэмгийллийн уршгаар нэг сая азербайжан хүн орон гэргүй болж цагаачилсан. Энхийн гэрээ байгуулах гэсэн манай хүсэлт бүтээгүй. Армянчууд есдүгээр сарын 27-нд гал зогсоох гэрээг дахин зөрчсөн. Тэд энгийн номхон иргэдийг хөнөөж байна. Амиа алдагчдын дунд хүүхдүүд ч байгаа нь аймшигтай. Олимпын аварга хүний хувьд би дэлхий нийтийг Армян улсын хэрцгий үйл явдлыг зогсоохыг уриалж байна. Манай арми булаан эзлэгдсэн газар нутгаа чөлөөлөх болно” гэжээ.


Золбаяр Жаргалсайхан
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ