Ерөнхийлөгч Х.Баттулга 2 тэрбум 600 гаруй сая төгрөг буюу татвар төлөгчдийн мөнгийг одон медаль тараахад зарцуулжээ

Түүний мөрийн хөтөлбөрийг эргэн сануулбал, “Эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдлэх, эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалсан, эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлэх, экологийн тэнцвэрийг хангасан, газар нутгаа хамгаалах, экспортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Эх оронч Ерөнхийлөгч байна” хэмээн амлалт өгч байлаа.

Товчхондоо, Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн “Хүчирхэг Монгол хүн” мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжсэн нь бүрхэг. Ерөнхийлөгчийн тамгын газрын шилэн данс болон албан сайтын мэдээллүүдээс харахад ихэвчлэн төрийн одон медалиар шагнаж байснаас өөрөөр хийсэн ажлын тодорхой тайлан мэдээллүүд хомс байгаа юм.

Түүний хувьд 2017 онд төрийн одон медаль болон түүнд зориулсан хайрцаг, үнэмлэхний зардалд нийт 700 орчим сая төгрөг зарцуулсныг дараах шилэн дансны баримтуудаас харж болно.

Шилэн дансанд байршсан мэдээллээс харахад өнөөдрийн байдлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга 2 тэрбум 600 гаруй сая төгрөг буюу татвар төлөгчдийн мөнгийг одон медаль тараахад зарцуулжээ. Энэ бол Монгол Улсын ерөнхийлөгч нарын түүхэнд хамгийн өндөр зардлаар одон хийлгэж шагнасан гэдгээр түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нь дамжигггүй.

Шилэн дансан дахь мэдлээллээс харвал Х.Баттулга ерөнхийлөгчийн одон медаль их тараалаа хэмээн шүүмжлүүлдэг байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн жил буюу 2016 онд 251 сая төгрөгийг одон медаль хийлгэхэд зарцуулсан нь хамгийн өндөр дүн юм байна. 

Мөн оффшор бүсээс 17 тэрбум ам.долларыг эргүүлэн татаж, нэр бүхий улс төрчдөд хариуцлага тооцно. Монгол Улсын нийт иргэдийн 5 наяд 845 тэрбум төгрөгийн өрийг тэглэнэ” гэх мэт албан бус амлалтуудыг давхар өгсөн нь Ерөнхийлөгчөөр сонгогдоход чухал дэмжлэг үзүүлсэн талаар судлаачид онцолсон байдаг.

Гэвч түүний амлалтууд бодит байдал дээр хэрэгжиж чадаагүй юм. Гадны хөрөнгө оруулалттай гэх Салхитын мөнгөний ордыг төр эзэмшилдээ авч, тэтгэврийн зээлтэй цөөхөн хэдэн настнуудын өрийг тэглэснийг эс тооцвол Монгол хүн бүрийн өрийг тэглэнэ гэх амлалт биелж чадалгүй дараагийн Ерөнхийлөгчийн сонгуультай золгох нь тодорхой болжээ.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ