АН: Монгол хүн бүр 27 сая төгрөгийн өртэй боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Улс орны эдийн засгийн өнөөгийн байдал, төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх хуралдаанд УИХ-ын дахь АН-ын бүлгийн гишүүд өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, улсын нийт өрийн хэмжээ нэмэгдсэнийг хэлж сөрөг хүчний байр сууриа илэрхийлсэн байна.

АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр “Монгол хүн бүр 27 сая төгрөгийн өртэй” гэсэн бичигтэй цагаан цамцаар ижилсэн чуулганы хуралдаанд оролцлоо. Мөн сүүлийн дөрвөн жилд өргөн хэрэглээний барааны үнэ хэрхэн нэмэгдсэнийг харьцуулсан үзүүлэнг чуулганы танхимын үүдэнд дэлгэн гишүүдэд танилцуулав. 


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ