Нийслэлд 3.5 магнитудын газар хөдлөлт болжээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн зүгт 100 км зайнд ОХУ-ын нутаг дэвсгэрт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт өнөөдөр /2020.11.05/ 11.00 цагийн орчимд боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл нь Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод 3.5 магнитуд мэдрэгдсэн бөгөөд азаар  хохирол учраагүй байна.

Иргэдийн зүгээс "Унтаж байхад хөлний доороос доргилт өгч сэрсэн,  зарим нэг зүйлс савлан чичирхийлсэн. Гэнэт толгой эргэсэн " зэрэг мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн утсанд хандаж өгчээ.

Энэ удаагийн газар хөдлөлт нь нийслэлд 1-2 секунд үргэлжилсэн бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд он гарснаас хойш 1000 гаруй газар хөдлөлт бүртгэгджээ. Ингэхдээ нийслэлд бүртгэгдсэн  газар хөдлөлтийн ихэнх нь сул чичирхийлэлд тооцогддог буюу магнитут нь гурваас доош учир хүнд мэдрэгддэггүй байжээ. Хамгийн сүүлд есдүгээр сарын эхээр Төв аймагт магнитут нь 3.6-тай бүртгэгдсэн байна. 


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ