МҮИС-д таван сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Монголын үндэсний их сургууль /МҮИС/ нь “Монголын үндэсний их сургууль-Монголын хамгийн том их сургууль” гэж  өөрсдийгөө тодотгож, цахим хуудас  болон нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр реклам, зар сурталчилгааг түгээсэн байна. Энэ нь Зөрчлийн тухай хуульд  хуулиар хориглосон зар сурталчилгаа захиалсан, бүтээсэн, түгээхийг  хориглосон  зүйл заалтыг зөрчсөн болохыг  Шударга Өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас хийсэн хяналт шалгалт тогтоожээ. Өөрөөр хэлбэл,  Монгол хамгийн том сургууль гэдгийг хэн тогтоодог, хаанаас, ямар байгууллага гаргадаг нь тодорхойгүй байхад өөрсдийгөө хамгийн том сургууль гэж тодотгох нь хэрэглэгчийг төөрөгдүүлж, зөв сонголт хийхэд сөргөөр нөлөөлж байгаа аж.  Тиймээс ШӨХТГ-аас “Монголын Үндэсний их сургууль-Монголын хамгийн том их сургууль” гэх зар сурталчилгаа түгээсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  дөрөв дэх хэсгийг зөрчсөн хэмээн үзэж,  таван сая төгрөгийн  торгууль ногдуулжээ.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ