Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийн тоо хоёр дахин нэмэгдсэн

“10 дугаар сарын агаарын чанарын хэмжилтийн дүнг өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад PM10 тоосонцор 15 хувиар буурсан, бусад бохирдуулагч бодис стандартын хэмжээндээ байна.

Мөн 2020 оны 10 дугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 1-ний хооронд агаарын чанарын долоо хоногийн хэмжилтийн дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад PM10 тоосонцор 16 хувиар буурсан, PM2.5 тоосонцор 6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ онд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийн тоог хоёр дахин нэмсэн. Мөн тээвэрлэлтийн үйл ажиллагаа нэмэгдсэн учраас иргэдэд хүрэх түлшний хүртээмж илүү сайжирна”гэж албаны эх сурвалжууд мэдээллээ.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ