Халдварын голомтод ажиллаж байсан сувилагч "СOVID-19" -өөр халдварлажээ

Энэ сарын 4, 5-нд ХӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 1 068 хүний сорьцод шинжилгээ хийхэд дөрвөн хүний сорьцод коронавирус илэрчээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн хоёр жолооч буюу 30, 48 настай эрэгтэй Беларус улсын иргэн, 10 дугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 настай эрэгтэй, дөрөв дэх тохиолдол нь “COVID-19” халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.

“Дөрөв дэх тохиолдлын хувьд коронавирусний халдвартай өвчтөнүүдэд шинжилгээ хийхээр 14 хоног багаар ажилладаг. Ажилласан хүмүүс гараад 14 хоног ажиглалтын байранд тусгаарлагддаг. Тэгвэл тухайн сувилагч ажиллаж байх хугацааны 14 хоног дуусахаас өмнө хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн. Бид тухайн ажлын баг хамт олныг хяналтдаа аван ажиглалтыг үргэлжлүүлж байна" гэж мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусний халдварын тохиолдол 356 болж байна. Үүнээс 314 нь эдгэрсэн бол ХӨСҮТ-д коронавируст халдвартай 42 хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл хүнд-1, хүндэвтэр-4, 37 хүний биеийн байдал хөнгөн байна.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ