Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км авто замын хөдөлгөөнийг нээлээ

Дархан Улаанбаатар чиглэлийн 204,1 км авто замын  70 км орчим нь цементээр бэхжүүлсэн суурь байгаа бол мөн 70 орчим нь хуучин хучилттай замын нүхийг бөглөж, хөвөө хаяаг өргөтгөсөн байдлаар хөдөлгөөнийг нээжээ.  Ирэх жилийн гуравдугаар сарын 15-н буюу замын бүтэн байгуулалтын ажил эхлэх хүртэл эдгээр хэсгүүдэд тогтмол арчилгаа хийгдэж явна гэдгийг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хөдөлгөөн нээх үеэр онцоллоо.  Дархан-Улаанбаатар чиглэлийн замд огцом эргэлттэй осол их гардаг цэгүүдийг шулуутгаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан. Мөн замыг дөрвөн эгнээ болгох ажил Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих бөгөөд ирэх оны гуравдугаар сараас ажлаа эхлүүлэхээр хэмжилтийн ажлуудаа хийж байгаа" гэдгийг хэллээ.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр замыг дөрвөн эгнээтэй болгосноор нийт өргөн нь 18 метр болох юм байна. Дархан-Улаанбатар чиглэлийн хуучин зам нь 6 метрийн өргөнтэй бол одоо тавьж буй зам 9 метрийн өргөнтэй. Далангаас дээших суурь бүтэц нь 80 см зузаантай бөгөөд нийт жин нь 44 тонн хүртэл буюу нэг тэнхлэг дээрээ 11 тонн хүртэл жинтэй тээврийн хэрэгсэл зорчих боломжтой юм байна. 


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ