“ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИЙН ШИНЭ ҮЙЛДВЭР ЭНЭ САРД АШИГЛАЛТАД ОРНО

Утаагүй Улаанбаатар болохын тулд “Сайн” сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа билээ. Өнгөрсөн өвөл түлшний хүрэлцээ муу байна гэх гомдол иргэдээс удаа дараа ирсэн. Тэгвэл энэ онд түлшний дахин нэг үйлдвэрийг нийслэлийн зүүн захад буюу Налайх дүүргийн нутаг дэвсгэрт барьж буй. Тэгвэл тус үйлдвэрийг энэ сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. 

"2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 92117 тонн сайжруулсан түлшийг нөөцөлж, цаашид нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын зүүн бүсэд шинэ үйлдвэр барих бүтээн байгуулалтыг 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр эхлүүлж, мөн оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Энэхүү үйлдвэр баригдсанаар нийслэлийн төвийн зургаан дүүргээс гадна агаарын чанарыг сайжруулах бүсэд ороогүй алслагдсан зарим дүүргийн хороод, аймгийн төвүүдийн айл өрхийг сайжруулсан түлшээр хангах боломж бүрдэнэ. Мөн шинэ үйлдвэр ашиглалтад орсноор 1500 гаруй шууд ажлын байр шинээр бий болж, Налайх дүүргийн иргэдийг тогтвортой ажлын байраар хангах нөхцөл бүрдэх юм” хэмээн Шадар сайд О.Содбаатар хэллээ.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ