Иргэдийн байгаль орчныг хамгаалах мэдлэг дээшилжээ

Увс аймгийн төвийн урд талд орших Чандмань улаан уулын рашаан явах замд эко жорлон байгуулж, сүүдрэвч, хогийн сав, мэдээллийн самбар зэргийг шинээр байршуулсан нь үр дүнтэй ажил болжээ. Бариад гурван сар өнгөрсөн гэхэд эко жорлонгийн кабин, суултуур зэрэг нь бүрэн бүтэн, цэвэрхэн, гадна талд нь үртэс савлаж тавьсан байдалтай байна.

Улаан уулын рашаан дээр ирсэн хүмүүс хог хаягдлаа хаа хамаагүй хаяхаа больж, эко жорлонгийн дэргэдэх хогийн саванд хийдэг болжээ. Энд цугласан хог хаягдлыг холбогдох байгууллага болон байгальд буян санасан иргэд ачиж зөөвөрлөн төвлөрсөн хогийн цэгт хүргэдэг аж. Эндээс харахад иргэдийн байгаль орчныг хамгаалах мэдлэг мэдээлэл дээшилж, соёлтой аялж зугаалдаг хэвшил бий болж байгаа нь ажиглагдсан юм. 


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ