"Амны хаалтаа зүүе, гараа угаая" аян Алтанбулаг суманд өрнөлөө

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас "Амны хаалтаа зүүе, гараа угаая" аяныг Алтанбулаг суманд өрнүүлж байна.

Энэхүү аянд Алтанбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн 3, 6 дугаар ангийн 98 сурагч хамрагдсан байна. Үйл ажиллагааны хүрээнд хүүхдүүдэд амны хаалтаа зөв тогтмол зүүж, гараа угаахын ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн байна. Мөн сумын төвийн гудамж талбай, үйлчилгээний газруудын ажилчид, иргэдэд яриа таниулга хийн, санамж сэрэмжлүүлэг тараан өгчээ.

 

Алтанбулаг суманд Олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомт байрладаг, олон улсын ачаа тээвэр /транзит/-үүд тус сумын төвөөр өдөр бүр дайран өнгөрдөг. Мөн хил залгаа ОХУ-ын Хиагт хотод коронавирусний тархалт хурдацтай нэмэгдэж байгаа зэрэг нь Алтанбулаг сумын иргэдэд эрсдэлт нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. Иймээс дээрх шалтгааны улмаас уг аяныг энэ удаа тус сумыг сонгон явуулжээ.   


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ