Баян-Өлгий: Мал хулгайлсан бүлэг этгээдийг баривчилжээ

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг илрүүлэн баривчлаад байна. 

Тодруулж хэлэхэд, Увс аймгийн 5 иргэн Баян-Өлгий аймгийн 2 иргэнтэй нийлж, тус аймгийн Баяннуур сумаас 8 адуу, 11 үхэр, Ногооннуур сумаас 3 үхэр, Бугат сумаас 8 үхэр, Увс аймгийн Ховд сумаас 5 үхэр тус тус хулгайлсан аж.

Нийтдээ 5 удаагийн давтан үйлдэлтэй уг хэрэг нь одоо мөрдөн байцаалтад шилжсэн байна. Харин хохирогч нарын хохирлыг гэмт этгээдүүдээр бүрэн барагдуулжээ.

 

«2020 оны нэгдүгээр сард Бугат сумаас 8 үхэр алдагдсан. Уг хэргийг Увс аймгийн иргэд манай аймгийн иргэдтэй нийлж үйлдсэнийг хэргийн газраас бэхжүүлж авсан ул мөр, гүйцэтгэх ажиллагааны явцад авсан мэдээллийн дагуу илрүүлсэн. Урьд нь үйлдэгдсэн хэргүүдийг энэ хүмүүстэй холбон шалгах явцад үлдсэн 4 хэрэг илэрсэн» гэдгийг аймгийн Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн хошууч Т.Ердос хэллээ.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ