Улсын II төв эмнэлгийн дэргэдэх 50 ортой ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ ашиглалтад орлоо

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх 50 ортой хүүхдийн эмнэлгийг шинээр барьж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган ашиглалтад орууллаа.

Тус эмнэлэг хүүхдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхыг сайжруулах зорилгоор хүүхдийн тасгийг 2019 онд шинээр төлөвлөн БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан, Хангарьд хөгжлийн төв ТББ, ЭМЯ, БШУСЯ-ны дэмжлэг, буцалтгүй хандив тусламжаар барьсан юм.

Нээлтийн үйл ажиллагаанд БНХАУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Цай Вэнь Руй, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, УХТЭ-ийн Ерөнхий захирал С.Энхболд болон холбогдох албаныхан, эмч, эмнэлгийн ажилтнууд оролцлоо.

Арга хэмжээг нээж  Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ "УХТЭ маань 1931 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирэхдээ насанд хүрэгсэд болон хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэж ажиллаж ирсэн. Өнөөдөр гэхэд хүүхдийн тасгийн хэмжээнд байсан тусламж, үйлчилгээ 50 ортой эмнэлэг болон өргөжиж байгаад туйлын их баяртай байна. Эмнэлгийг ашиглалтад оруулахад туслалцаа үзүүлсэн БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан, Хангарьд хөгжлийн төв ТББ, БСШУЯ, ЭМЯ болон бусад албаны хүмүүст талархал илэрхийлье. Тус эмнэлэг ашиглалтад орсноор Баянзүрх дүүрэг төдийгүй зүүн гурван аймгийн хүүхдүүдэд хүрсэн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломж илүү өргөн болж байна. Эмнэлгийг барилгаас гадна иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган 100 хувь хүлээлгэн өгч байна.

УХТЭ нь энэ жилийн хувьд БЗД-ийн болон Зүүн аймгуудын иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлдэг болсон зэрэг маш олон өөрчлөлтүүд гарч байна. Үүний нэг тод жишээ өнөөдрийн ашиглалтад орж буй 50 ортой хүүхдийн эмнэлэг юм." гэдгийг онцлов.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ