Г.ЗАГДАА ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНЭЭС ТАТГАЛЗЖЭЭ

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, болон түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.11.09/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Тэгвэл яллагдагч Г.Загдаа шүүх бүрэлдэхүүнээс татгалзжээ. Тиймээс түүний хүсэлтийг хүлээж авах эсэхийг хэлэлцэхээр шүүх бүрэлдэхүүн түр завсарлаад байна. Хэргийн тухайд, нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Загдаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хууль сахиулагчийг эсэргүүцсэн, бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг. Тус хуралд хохирогчоор иргэн Д.Халиунаа оролцох бөгөөд түүний гомдлоор уг хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ