СҮЛЖЭЭНИЙ ЗАЛИЛАН ХИЙСЭН ИРГЭДЭД 3-10 ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО

Баянгол дүүргийн прокурорын газраас сүлжээний залилан үйлдсэн найман хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлэжээ. Тухайн иргэд 2017, 2018 онуудад тус дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Stamford trading Technologies гэх компанид хөрөнгө оруулбал долоо хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг нь өсгөнө гэж нийт 72 иргэнийг цахим сүлжээ ашиглаж мэхлэн 1 тэрбум 219 сая төгрөг залилж авчээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хэлэлцээд нэр бүхий найман шүүгдэгчийг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, уг гэмт хэргийг байнга үйлдэн амвдралын эх үүсвэрээ болгосон гэм буруутайд тооцон 3-10 жилийн хорих ял оногдуулсан байна.  


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ