“Их тойрог” төсөл хэрэгжиж дуусах нөхцөл бүрдлээ

Одоогоос найман жилийн өмнө Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор “Их тойрог" төслийг хэрэгжүүлж эхлэсэн ч газрын маргааны улмаас хойшилж, нийтийн эрх ашиг зөрчигдсөөр ирсэн юм.  Өнгөрөгч амралтын өдрүүдээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох “Хүүшийн ам”-ны 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 141-147 тулгуурын хооронд утас татах ажил хийгдсэнээр “Их тойрог” төсөл хэрэгжиж дуусах нөхцөл бүрдлээ.

Энэ хэлхээ битүүрснээр Хөшигийн хөндийн онгоцны буудлын цахилгаан хангамж, Яармаг, Хан - Уул орчмын дэд станцууд, Сонгино дэд станц, Мандалговь, Таван толгой-Оюутолгой шугамыг ашиглалтад оруулах боломжтой болно. 

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 220/110/35 кВ-ын чадалтай "Сонгино" дэд станц, 220 кВ-ын 5.8 км болон "Сонгино"-оос "Зайсан" дэд станц хүртэлх 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эрчим хүчний барилга угсралтын "Трест" компани гүйцэтгэж, ашиглалтад орохгүй удаж байсан юм.  

Уг төсөл гацаанаасаа гарч, гүйцэтгэл нь дуусах шатандаа оржээ. Ингэснээр “Их тойрог” төсөл хэрэгжиж дуусахын зэрэгцээ эрчим хүчний системийн найдвартай байдал сайжрах юм гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ