13 НАСТАЙ ОХИН ГАРЦААР ГАРЧ БАЙХ ҮЕДЭЭ МАШИНД МӨРГҮҮЛЖ АМИА АЛДЛАА

Өнөөдөр /2020.11.10/-ны өдөр, өглөөний 7:20 цагийн үед СХД-ийн 28 дугаар хороо Баянхошууны замд Toyota prius маркийн автомашины жолооч  Л нь явган зорчигч 13 настай эмэгтэй  хүүхдийг явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байхад нь мөргөж амь насыг нь хохироосон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Жолооч та явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй. Иймд иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас  анхааруулж байна.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ