Үндэсний ипотекийн агентлагтай болох саналыг тусгажээ

УИХ-аас өнгөрсөн долоо хоногт, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг баталсан билээ.

Тэгвэл өнөөдөр/2020.11.10/ Төв банкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ ирэх онд баримтлах Мөнгөний бодлогын баримт бичиг дэх агуулга, заалтуудаас тодотгон мэдээлэл өглөө.

Тодруулбал, Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх талаар Мөнгөний бодлогод тусгажээ. Энэ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй бөгөөд Үндэсний ипотекийн агентлагтай байгуулах, хууль эрх зүйн орчныг  бий болгох саналыг тусгажээ.

Тодотгоход, 2020 оны аравдугаар сарын 1-нээс хойш иргэдэд олгож буй ипотекийн зээлийн хүү 6 хувиар тооцогдож байгаа билээ.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ