ТУСГААРЛАЛТАД АЖИЛЛАЖ БАЙСАН ЭМЧ ХАЛДВАР АВЧЭЭ

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар коронавирусний халдвар нэмж зургаан хүнээс илрэн, нийт тохиолдлын тоо 374 болсон. Тэгвэл халдвар авсан зургаан хүний нэг нь ХӨСҮТ-д ажиллаж байсан эмч болохыг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдэгдлээ.

Өнгөрсөн долоо хоногт халдвартай хүмүүсийг эмчилж байгаад өөрөө халдвар авсан сувилагчийн багийн 27 настай, эмэгтэй эмчийн шинжилгээнээс халдвар илэрчээ.

Өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-д ажиллаж байсан нэг сувилагч халдвар авсан. Түүнтэй хамт нэг баг болж ажиллаж байсан эмч, сувилагч, үйлчлэгч нарын таван хүнийг тусгаарлах байранд тусгаарлан ажиглаж байгаа бөгөөд эхний шинжилгээгээр бүгдийнх нь хариу сөрөг гарсан ч өчигдөр авсан шинжилгээгээр нэг эмчээс коронавирус илэрсэн байна. Багийн гишүүдийг одоо нэг нэгээр нь тусдаа өрөөнд тусгаарласан байгаа аж.

Халдвар авсан сувилагч (31 настай) Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилладаг бөгөөд Сэлэнгэ аймгийн эмнэлгээс нэг эмч, нэг сувилагчийг ХӨСҮТ-д тодорхой хугацаанд ажиллуулж, шаардлагатай үед бэлэн байдалд байх туршлага хуримтлуулахаар Улаанбаатар руу явуулсан байсан юм.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ