Алтанбулаг боомтыг 2 сар хаах санал гаргалаа

Өнөөдөр 14:00 цагт хуралдсан УОК Алтанбулаг боомтыг 2 сарын хугацаанд хаах санал гаргалаа. 

ОХУ-тай хиллэдэг боомтуудаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тэргүүтэй Ажлын хэсэг Алтанбулаг боомтод ажиллаад ирсэн байна. Мөн Увс аймгийн Боршоо, Баян-Өлгий аймгаар хиллэдэг Цагааннуурын боомтод ажилласан ажлын хэсгийнхэн санал дүгнэлтээ УОК-ын хуралдаанд танилцуулжээ. Халдварын эрсдэлийг үнэлээд Алтанбулагийн боомтыг 2020 оны 11-р сарын 16-наас эхлэн хоёр сарын хугацаанд хаах саналыг УОК гаргаж ЗГ-ын хуралдаанд танилцуулахаар болжээ.  Алтанбулагийн боомтоор орж ирсэн Монгол, ОХУ, Беларусийн нийт 40 жолоочоос коронавирус илэрсэн. 40 жолоочоос гурав нь өөрийн хүсэлтээр нутаг буцаж, 37 нь эмчлүүлж байна. Жолооч нарыг дотогш нь тээвэрлэх явцад дэглэм алдагдаж, халдвар алдах эрсдэлээс сэргийлэх үүднээс Алтанбулаг боомтыг хаах шийдвэр гаргасан байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг ЗГ-ын хуралдаанаар маргааш гаргана.

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ