ХАЛУУН УСНЫ ШУГАМ ЭВДЭРСНЭЭС ХОЁР ХҮН ТҮЛЭГДЖЭЭ

Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт халуун усны худагт хүн унасан тухай дуудлага өчигдөр Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа түгээх төвийн ус дамжуулах шугам эвдэрсэн байжээ.

Тодруулбал, 59 дүгээр байрны халуун усны шугамын юүлэгч гагнаасаараа салснаас болж ус алдаж, дулааны худаг дотор байсан хоёр хүний гар хөл түлэгдсэн тул ГССҮТ-д хүргэжээ. 


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ