Хотоос гарах хөдөлгөөнийг хааж, хичээл сургуулийн үйл ажиллагааг түр зогсоолоо

 Олон улсын тээврийн жолооч 21 хоног тусгаарлалтад байгаад гарсан ч гэртээ очсон хойно нь өөрөөс нь болон гэр бүлийн хүнээс нь коронавирус илэрчээ. Тиймээс Улаанбаатар хотод гурав хоногийн хугацаатай хөл хорио тогтоох боллоо. Хөл хорио тогтоосон хугацаанд ойрын хавьтлын хүмүүсийг нь шинжлэх, тандалт судалгаа явуулах юм байна. Улмаар  Улаанбаатар хотоос гарах бүх хөдөлгөөнийг хааж, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоолоо. Өөрөөр хэлбэл сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, сургалтын төвүүд хичээллэхгүй. Үзвэр үйлчилгээ, бар цэнгээний газруудыг мөн хаах шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргалаа.  Иргэд та бүхэн шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг, маскаа зүүж, гараа ариутгахыг зөвлөлөө. 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ