Увс аймагт хөл хорио тогтоов

Увс аймгийн Онцгой комиссын шийдвэрээр  аймгийн хэмжээнд гурав хоног /2020.11.11-2020.11.13/ хөл хорио тогтоолоо. Тодруулбал, бүх шатны боловсролын байгууллага болон олон нийтийг хамарсан бүх төрлийн үйл ажиллагаа, барааны зах, баар, караоке, PC тоглоомын газрыг хаахаар болжээ.

Ийнхүү хөл хорио тогтоох болсон нь тус аймгийн Тэс сумын иргэд энэ сарын 8-нд "UB palace"-т болсон тоглолтыг үзсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд орон нутаг руугаа буцсан байж магадгүй тул тандалт хийхээр болсон гэх мэдээлэл байна. Тус тоглолтыг ковид-19 халдвар илэрсэн жолооч эхнэрийн хамт үзсэн тул орон нутаг төдийгүй нийслэлд түр хугацаанд хөл хорио тогтоох шийдвэр гаргаад байна.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ