ХАЛДВАР АВСАН ЭМЧ, СУВИЛАГЧИЙН БИЕИЙН БАЙДАЛ САЙН БАЙНА

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-Халдвар илрүүлэх шинжилгээнд сайн дураар хамрагдахад ямар нэгэн төлбөрийг иргэдээс авахгүй. Мөн ямар нэгэн сэжигтэй тохиолдол илэрвэл сайн дураараа шинжилгээг үнэ төлбөргүй өгч болно. Халдвар авсан 31 настай сувилагчийн биеийн байдал сайн байна. Мөн эмчийн биеийн байдал сайн байна. Эмчилгээнд эмнээс гадна сэтгэлзүйн нөлөө их байдаг. Халдвар авсан эмч, сувилагчдаа сэтгэл санаагаар нь дэмжиж байна. Манай төвд эмч сувилагч баг эмчилгээ үйлчилгээ рүү орохдоо 14 хоногийн хугацаатай ажилладаг. Гарсны дараа 14 хоног ажиглалтад орно. Мэдээж хүн л юм хойно цоорхой сиймхийгээр алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй.Бид бүхэн хамгаалах хэрэгслийн хувцсыг тайлахдаа маш сайн анхаарч байна. Халдвар авсан иргэн бидний 30 асуултад үнэн зөвөөр хариулбал бидний ажилд маш том тус болно. Мөн хаягаа маш зөв хэлэх хэрэгтэй. Энэ дагуу бид эхний тоог авсан. Цаашид нэмэгдэх хандлагатай байна, бид хяналтад авна


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ