Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Улсын Онцгой Комисс оройн 20:00 цагт хуралдаж Монгол Улс анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих болсоныг зарлалаа. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан маргаашнаас эхлэн 5 хоногийн хугацаатай хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.  Хатуу хөл хорионы үед эрүүл мэндийн байгууллагууд хэвийн горимоор ажиллана, эрчим хүч, дулаан хангамж, хэвлэл мэдээлэл харилцаа холбооны байгууллагууд, шатахуун түгээх газрууд, хүнсний худалдаа, үйлдвэрлэл, хот дотрох болон хот хоорондын хүнсний тээврийн хөдөлгөөн хэвийн горимоор ажиллах юм байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн шийдвэр Улсын хэмжээнд хэрэгжих юм.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ