АЖИЛГҮЙДЛИЙН САНГИЙН ЗАРДАЛ 21 ХУВИАР ӨСЛӨӨ

Энэ оны эхний 10 сард ажилгүйдлийн сангаас 17900 иргэнд 41.5 тэхбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад тэтгэмж авагчид 7.2 хувиар багасан, тэтгэмжийн хэмжээ 20.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Халамжийн тэтгэвэрт 1-10 дугаар сард 58000 хүн хамруулсан нь жилийн хугацаанд иргэдийн тоо 245-аар, тэтгэмжийн хэмжээ 40.7 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Улмаар дээрх хугацаанд давхардсан тоогоор 2.4 сая иргэнд тэтгэвэр, тэтгэмж, туслам, үйлчилгээ, хөнгөлөлт хэлбэрээр 1.3 их наяд төгрөг олгосон нь 2019 оны мөн үеийнхээс халамжийн үйлчилгээнд хамрагдагчийн тоо 258900, хөрөнгийн хэмжээ 724 тэрбум орчим төгрөгөөр нэмэгджээ.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ