А.Амбасэлмаа: 644 сорьцод шинжилгээ хийхэд 24 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдөр 11:00 цагийн байдлаар нийт 644 хүнд шинжилгээ хийснээс 24 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрчэээ. Тодруулбал, аравдугаар сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 1 хүний давтан шинжилгээ, арваннэгдүгээр сарын 11-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 1 ачаа тээврийн жолооч, аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатараас ирсэн 5 хүний давтан шинжилгээ, аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 8 хүний давтан, мөн аравдугаар сарын 21-нд Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 3 хүний давтан, хяналтын 3 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. 

Харин батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 73 хүний 48-д нь шинжилгээ хийхэд 1 хүнээс коронавирус илэрчээ. Харин хоёрдахь хавьтлын 171 хүний шинжилгээ сөрөг гарсан байна. Одоо ХӨСҮТ-д 84 хүн эмчлүүлж байгаагаас 2 хүний бие хүнд, 10 хүн хүндэвтэр, 72 хүний биеийн байдал хөнгөн байна. Ингээд батлагдсан тохиолдол 406 байна. 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ