Арилжааны банкны нийслэл дэх салбарууд тав хоног ажиллахгүй

Арилжааны банкны нийслэл дэх салбарууд коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 11-17-нд ажиллахгүй. Иймд бэлэн мөнгөний орлого, зарлага, шилжүүлгийн гүйлгээ банкны салбараар түр хугацаанд хийхгүй. Харин орон нутаг дахь арилжааны банкны салбар, нэгж нь харьяа нутгийн захиргааны байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулна. Монгол Улсын төлбөрийн системийн үйл ажиллагаа, банкуудын бүх төрлийн цахим үйлчилгээ тасралтгүй, хэвийн үргэлжилж байгаа тул мөнгө шилжүүлэх, төлбөр тооцоо хийхдээ төлбөрийн карт, интернет, мобайл банкны үйлчилгээг ашиглах боломжтой. Энэ нь төлбөр тооцоог шуурхай гүйцэтгэхэд хүндрэл үүсгэхгүй. Арилжааны банкинд харилцах, хадгаламжийн данс нээх, зарим төрлийн зээл авах үйлчилгээг цахимаар авч болно. 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ